Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIV хурал маргааш 10:00 цагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын  даргын уулзалтын танхимд болно.
Хурлаар хэлэлцэх асуудал:

1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2013-2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай

2. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулга

3. Зам тээврийн яамнаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явц зэрэг асуудлууд орж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top