11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Монголын сэтгүүлчдийн эвлэл, SBN телевизээс хамтран сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдаж, техник хэрэгслийг эвдэлж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан хэргийн талаар баримттай мэдээлэл хийнэ.
11.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвөөс 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх эсэх талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагаас Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIV хурал Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болно.
08:30 цагаас Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын жилийн хүрээнд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт Улсын зөвлөлгөөн өнөөдөр, маргааш Зүүн дөрвөн замд байрлах Кемпински Хаан Палас зочид буудлын хүлээн авалтын танхимд болно.
11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Төрийн ордны хуралдааны Г танхимд хүүхдийн мөнгөний асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
09.00 цагаас Хан-Уул дүүргийн VI хороонд шинээр байгуулагдсан 189 дүгээр цэцэрлэг нээлтээ хийнэ.
14.00 цагаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ.
10.00 цагаас ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ”Еврази- Номхон далайн UNINET-ийн ерөнхийлөгч Brigitte Winklehner болон орлогч дарга Dieter Rausch, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны төлөөлөгч Gudrun Hardiman Pollross, Австрийн Монгол дахь өргөмжит консул Д.Сэргэлэн нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзана.
13.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Эрүүгийн хуулийн 125.1-т зааснаар буруутгагдаж буй Д.Батбаатарыг шүүнэ.

Сэтгэгдэл ( 0 )