Өнөөдөр гэрэлт зул өргөх ёслол болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Өнөөдөр Намрын дунд сарын шинийн 17 буюу дашням, балжинням давхцсан билэгт сайн өдөр тохиож байгаатай холбогдуулан уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнд 18 цагаас Гэрэлт зул өргөх ёслол болох юм.

 Энэхүү ёслолоос олсон орлогын тал хувийг асрамжийн газрын хүүхдүүд болон ахмадуудад зориулахаар болжээ. Ёслолын тасалбарыг 10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд Улсын их дэлгүүр, "Номин", "Скай" их дэлгүүр, "Сандэй плаза" худалдааны төв болон Гандантэгчинлэн, Зүүн хүрээ хийдэд борлуулж буй аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top