Монголбанкинд 22.6 сая ам.доллар худалдах санал иржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

2012 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 22.6 сая ам.доллар Монголбанкинд худалдах санал ирүүлжээ. Дээрх саналыг Монголбанк 1393.76 хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлсэн байна.  Мөн юаний дуудлага худалдаагаар Монголбанкнаас 4 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк арилжаанд оролцоогүй аж.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top