Дэлхийн театруудад хүндтэй байр суурь эзэлдэг алдарт зохиолч У.Шекспирийн “Гамлет” жүжгийг УДЭТ–ын уран бүтээлчид тайзнаа тавьж өвөл цагийн нээлтээ хийх гэж байгаа билээ. Иймд маргааш уран бүтээлчдийн цэвэр өрсөлдөөнийг бий болгох, тэдний ур чадварыг улам нэмэгдүүлэх зорилгоор тус жүжгийн нэгэн гол Офелиягийн дүрд сонгон шалгаруулалт хийх гэж байна. Шалгаруулалтад тус театрын ахмад уран бүтээлчид санал бодлоо солилцоно.
Оролцох хүсэлтэй уран бүтээлчдэд тавигдах шаардлага нь сонгон шалгаруулалтанд театр урлагийн их дээд сургууль төгссөн жүжигчний мэргэжилтэй байхаас гадна, өрсөлдөх уран бүтээлчдэд театрын тайзнаа сургуулилт бэлтгэл хангах нөхцөлийг аравдугаар сарын 1,2-ны өдрүүдэд урьдчилан тохирсон хуваарийн дагуу гаргах гэнэ. Мөн уран бүтээлчид тус бүтээлд ажиллах бүх талын бэлтгэлийг хангасан байхаас гадна УДЭТ-ийн захирлын тушаалаар баталсан тусгай комисс шалгаруулах аж. Дүнг шалгаруулалтын дараа зарлах юм байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )