Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийн олголттой холбогдуулан аймаг, сум, дүүрэг, хороодоос долоо хоног тутам цахим үнэмлэхийн түгээлтийн талаарх мэдээг нэгтгэн авч байгаа юм байна. Өнгөрсөн бямба гаригийн байдлаар 1.131.226 иргэний цахим үнэмлэхийг олгосон нь улсын хэмжээнд 69.5 хувьтай байна гэсэн үг юм.
Хэвлэлтийн тухайд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил дуусчээ. Өнөөдрийн байдлаар нийт 1628372 иргэний иргэний цахим үнэмлэхийг хэвлэсэн нь улсын хэмжээнд 91.5 хувьтай байна. Дүн мэдээнээс үзэхэд Ховд 93.7, Өмнөговь 89.4, Дорноговь 88.7, Дорнод 88.7, Увс 87.7, Завхан 85.7, Сүхбаатар 88.4, Говьсүмбэр 83.8, Хэнтий 82.0 зэрэг аймгуудад иргэний цахим үнэмлэхийн түгээлт 80-аас дээш хувьтай байгаа. Харин нийслэлийн дүүргүүдээс Баянгол 80.5, Сонгинохайрхан 79.9, Сүхбаатар дүүрэг 72.0 хувьтай байна.
А.Алт

Сэтгэгдэл ( 0 )