Санхүүгийн зохицуулах хорооноос “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийг нэмэлт хувьцаа гаргахыг зөвшөөрчээ.
Тус компанийн нэг бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн хувьцааны 32 сая 373 мянган ширхгээр нэмэгдүүлж, үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг үүрэг болгосон байна. Ингэснээр тус компанийн нийт хувьцааны тоо 98 сая 100 мянган ширхэг болж байгаа аж.
“Монгол шуудан” компанийн нэмж гаргасан 32 сая 373 мянган ширхэг хувьцааг худалдахад өмчийнх нь 67 хувь нь төрийн мэдэлд үлдэх тооцоо гарчээ. Компанийн хувьцааны зах зээлийн үнийг доод тал нь 140 төгрөг байхаар тогтоосон байна. Тус компани нь зах зээлээс 4,5 тэрбум татах зорилгоор хувьцаа гаргаж байгаа аж. Андеррайтераар нь “Гаули” компани ажиллах юм байна.
А.Алт

Сэтгэгдэл ( 0 )