Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 10.00 цагаас МУИС-ийн тухай хэвлэлд бичсэн нийтлэлийн мөрөөр хууль хяналтынхан шалгалт хийсэн талаар захирал С.Төмөр-Очир, дэд захирал Б.Даваасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдана. Бүлгийн гишүүдэд Ерөнхий сайд, Сангийн сайд нар ирэх жилийн төсвийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Гадаад хэргийн сайд Боб Коррыг цагаан танхимд хүлээн авч уулзана.
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
12.00 цагаас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал" улсын зөвлөлгөөн болж байгаатай холбогдуулан "Khaan palace" кемпински зочид буудлын хоёрдугаар давхрын хурлын танхимд хэвлэлийн бага хуралд ирж мэдээ, мэдээлэл авахыг урьж байна. Хуралд ЭМЯ, ДЭМБ, ММСС-ИЙН эрүүл мэндийн төслийн удирдлагууд оролцож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал,өнөөгийн бодит нөхцөл байдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.
13 цагаас МХЕГ-ын хурлын танхимд Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа барилга байгууламж, өргөх байгууламжийн чанар, техник ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдал хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
12.00 цагаас Төрийн ордны хуралвдааны Г танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд квотын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )