Хүүхэд хамгааллын ажилтнууд сургалтанд хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагаас Сонгинохайрхан  дүүрэгт хараа хяналтгүй  хүүхэд ,тэдний гэр бүлийг дэмжих үр  нөлөөтэй хамтын ажиллагааг тогтоох, багаар ажиллах зорилготой төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Уг төслийн хүрээнд Хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулах,хүүхэд хамгааллын асуудалд холбогдох ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан юм.

Тус сургалтанд ЗДТГ,ЭМН,Өсвөр үе Ирээдүй төв, Нийгмийн даатгал, ХХҮГ, Хороодын Нийгмийн ажилтанууд ,Албан бус гэгээрэл төвийн төлөөлөгчид тус тус оролцлоо.Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхэд залуучууд чадавхжиж, тэднийг дэмжсэн гэр бүл, байгууллага, олон нийтийн оролцоо нэмэгдэх юм.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top