Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

14.00 цагаас ҮХАА-н сайд Х.Баттулга НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захиралтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11 цагаас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан улс орныхоо нэрийг өргөж яваа энхийг сахиулагчидад  Төрийн дээд одон медаль гардуулах юм байна. Одон гардуулах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний жанжин штаб дээр  болно.

11.00 цагаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас архи, пиво үйлдвэрлэгчидтэй  хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар уулзалт хийнэ. Засгийн газраас архины онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотойгоор зарим нэгэн зөрчил гарч байгаатай холбогдуулан ШӨХТГ-ын нэг давхарт болно.

11.00 цагаас АН-аас ээлжит 4:11 уулзалтаа намынхаа байранд хийнэ.

09.00 цагаас Төрийн ордны их танхимд тогтвортой хөгжлийн сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

16.00 цагаас АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмбэлл Үндэсний төв номын санд оюутан сурагчидтай уулзаж лекц уншина.

"Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00  цагаас “Монгол, Германы гүүр” төрийн бус байгууллагаас Германы боловсролын үзэсгэлэн яармаг болохтой холбог дуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагаас Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү кино найруулагч, жүжигчин Ж.Жамъянсүрэн бөөрний архаг дутагдалд орсон тул уран бүтээлчид хамтарч “Нэгэн нарны дор” хандивын тоглолт хийх болжээ. Энэ талаар ДБЭТ-ын дуучин Ө.Уянга, найруулагч Ж.Сэнгэдорж нар мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд:

11.00 цагаас  Монгол, Оросын найрамдлын 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд В.В.Самойленко болон Новосибирск мужаас Монгол улсад хүрэлцэн ирсэн амбан захирагч В.А.Юрченко нар мэдээлэл хийнэ.

12.00 цагаас Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргаж болзошгүй байгааг эсэргүүцэж зөвшөөрөл аваагүй гэгдэх нэр бүхий компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top