Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлаа шуурхайлаад буй. Тухайлбал, үүрэн телефоны компаниудтай уулзаж секундээр тооцогдож нэгж унадаг болгох, пивоны сурталчилгаанд тухайн бүтээгдэхүүний хор хөнөөлийг сурталчлахгүй байгаа, сүү үйлдвэрлэдэг компаниуд хуурай сүүгээр найруулсан бүтээгдэхүүнээ үнээний цэвэр сүү гэж зарж, улсын их дээд сургуулиуд хуйвалдаж төлбөрөө нэмж байгаад торгууль ногдуулж сануулга өгөөд байсан. Тэгвэл өнөөдөр архи, пиво үйлдвэрлэгчидтэй хууль хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар уулзалт хийхээр болжээ. Засгийн газраас архины онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотойгоор зарим нэгэн зөрчил гарч байгаа аж. Уулзалт 11 цагаас ШӨХТГ-ын нэгдүгээр давхарт болохоор болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )