Хасбаатарын гудамжинд Эх нялхсын уулзвараас Өргөө кино театрын хойд уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 3-наас аравдугаар сарын 10 хүртэл хязгаарлан өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж байна.
"Хансуун зам" компанийн гүйцэтгэж байгаа зам барилгын ажил 2013 оны 6 сарын 01-нд дуусах гэрээтэй юм байна.
Энэ ондоо багтаан зорчих хэсгийн шинэчлэлтийг хийж, ирэх онд явган зам, гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
А.Алт

Сэтгэгдэл ( 0 )