Ерөнхий Ассамблейн 50 дугаар хуралдааныг монгол эмэгтэй даргалж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

 

НҮБ-ын нэгэн төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулган Швейцарь Улсын Женев хотноо болж байгаа. Уг чуулганы үеэр Барааны тэмдгийн хуулийн Сингапурын гэрээний Ассамблейн хуралдааныг Монгол Улсын төлөөлөгч, Монгол улсын Оюуны өмчийн газрын ажилтан Г.Сарнай даргалсан байна. Тэрээр уг Ассамблейн дэд даргын сонгуульт ажлыг гүйцэтгэдэг ажээ. Ийнхүү Монгол Улсын төлөөлөгч ДОӨБ-ын Ассамблейн хуралдааныг даргалж байгаа нь Оюуны өмчийн салбарт МУ-ын хөгжлийн өндөр түвшинд хүрч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсний томоохон илэрхийлэл мөн гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top