Цагдаагийн дарга нарын ялын тогтоолыг гардуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарт анхан шатны шүүхээс  ял оноосон юм. Тодруулбал, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт  6.6 жил,  хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт  хоёр жилийн хорих ял оногдоод байсан. Харин Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд  хамруулсан аж.  

Ингээд тэд дээрх ялыг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд гомдол гарган өнгөрсөн есдүгээр сарын 20-нд давж заалдах шатны шүүхээр орсон ч анхан шатны ялыг хэвээр үлдээсэн. Өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт очиж, тэдэнд ялын тогтоолыг гардуулсан байна. Ингэснээр тэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд өргөдлөө 10 хоногийн дотор  хүргүүлэх боломжтой болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top