Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

10.00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцана.  Хөдөлмөрийн биржийн хаяг: Хан-Уул дүүрэг таван богдын замын эсрэг талд 6 давхар цэнхэр байр

10:45 цагаас Монгол, Солонгосын хамтарсан Политехникийн коллежид зочилно.

14 цагаас Тархинд цус харвалт зүрхний шигдээс өвчний цахим бүртгэлийг Монголд хөгжүүлэх асуудлаар уулзалт ЭМЯ дээр  306 тоотод болно.

12.00 цагаас УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагаас Гурван байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагаас “JCI Монгол” олон улсын байгууллагын XV үндэсний чуулган болох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

12.00 цагаас МАХН-аас орон нутгийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшигчид сонгууль тойрсон будлиантай асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

16.00 цагаас “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” өдөрлөг Хан-Уул дүүргийн соёлын ордонд болно.

09.30 цагаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам ”Адал явдалт спорт явган аялал”-ын холбоотой хамтран ахмадын явган аяллыг зохион байгуулж буй бөгөөд Сүхбаатарын талбайгаас хөдөлнө.

12.00 цагаас МУСТА Д.Намсрайноровын "Сэвлэг шиг... Бүүвэй шиг..." тоглолтын хэвлэлийн бага хурал Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top