Орхон аймгийн засаг дарга асан Д.Оюунбатын хэргийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Оюунбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Спортын ордон бариулсан хөрөнгөөс завшсан гэх хэрэгт буруутгагдан Баянзүрх дүүргийн шүүхээс тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилээр хасч, анхан шатны шүүхээс 3.6 жил хорих ял ногдуулсан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан боловч ялыг хэвээр үлдээгээд байв. Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцэж түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Гэвч хэрэгт хяналт тавьж байсан прокурор дээрх шийдвэрийг эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэнээр уг хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. Хурал өнөөдөр болох бөгөөд илтгэгч шүүгчээр танхимын тэргүүн С.Нямжав оролцоно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top