Сонгодог урлагийг поп жанртай хослуулан шинэ урсгал бий болгож буй “Увертюра” хамтлагийнхан өчигдөр “Ард” кино театрын “Од” театрт хамтлагийнхаа гурван насны ойг тэмдэглэлээ. Энэ өдөр бие даасан анхны “Удиртгал” цомгийнхоо ч баярыг хийж VIP тоглолт зохион байгуулсан юм. Тэдний баярыг хуваалцахаар Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат зэрэг урлаг соёлын томоохон төлөөллүүдээс гадна УИХ-ын гишүүн Р.Бурмаа хүрэлцэн ирсэн байв. Тоглолтын зохион байгуулагчаар Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Анир” студийн захирал, хөгжмийн найруулагч, продюсер А.Алтанхуяг нар ажиллажээ. Уншигч танаа тус баяр хэрхэн болсныг фото сурвалжлагаар хүргэж байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )