”Гоолингоо” жүжгийн хэвлэлийн хурал зарлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

“Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг энэ сарын 10-14 хооронд тайзнаа тоглогдоно. Энэхүү дуулалт жүжгийн зохиолч, найруулагчаар МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор УГЗ Ш.Аюуш, зөвлөх найруулагчаар УДЭТ найруулагч Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга Ганхуяг нар ажиллаж буй аж.
 Харин гол дүрүүдэд МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг, МУГЖ Г.Хонгорзул, Б.Батболд нар тоглож байгаагаас гадна тус чуулгын уран бүтээлчид оролцон тоглох юм байна. “Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн хурал  өнөөдөр 12 цагаас  Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад болохоор болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top