Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим иргэний үнэмлэхийг хэвлэж, эхнээс нь олгоод байна. Орон нутгийн тухайд ирэх сарын 21-нд болох орон нутгийн сонгуулийн өмнө тарааж дуусгах үүрэг аваад ажиллаж буй. Үнэмлэх эрчимтэй тараагдаж байгаатай холбогдуулан банкууд ч хуучин үнэмлэхээр үйлчлэхээ зогсоожээ. Мөн үнэмлэх дээр иргэний үнэмлэхний дугаар байхгүй тул албан бичиг бөглөхдөө регистрийн дугаараа заавал бичихийг зөвлөөд байна.
Шинэ он гармагц цахим үнэмлэх унших төхөөрөмжийг оруулж ирэн, үйлчилгээний байгууллагуудад суурилуулахаар болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )