Оюутнууд тулгамдаж буй асуудлаа тодорхойллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Өнөөдөр Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо “Монголын оюутны өдөр”-ийг тохиолдуулан төрийн болон хувийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга нартай дугуй ширээний уулзалт хийлээ.

Энэ өдрийг 70 жилийн өмнө буюу манай улсад дээд боловсролын тогтолцоо бүрэлдсэн 1942 оны аравдугаар 5-ны өдрөөс эхлэн “Монголын оюутны өдөр” гэж тэмдэглэсэн байна.

Манай улсад бакалаврын түвшний, дээд боловсрол олгодог 98 сургууль байдаг. Өнөөдөр хуралд 20 гаруй сургуулийн Оюутны зөвлөлийн дарга ирж, оюутнуудын өмнө тулгамдаж байгаа асуудлаа тайлагнаж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байлаа. Энэ өдрийг баярын хэмжээнд тэмдэглэхээс гадна эрхийнхээ хүрээнд үгээ хэлдэг, оюутнуудынхаа сурах нөхцөл бололцоог хангахад анхаарлаа хандуулах нь чухал юм хэмээн онцолсон байна.

Ялангуяа дарга нарын нэгдэж байсан асуудал бол оюутны дотуур байр хүрэлцээгүйн улмаас хөлсний байр, подвол, айлын хашаанд гэр барьж, хөлсөлж, айлд амьдарч байгаагаас гадна тэдэнд холбогдох эрүүл мэндийн байдал /сургуулийн цайны газар, амьдрах орчны аюулгүй байдалтай холбоотой эрүүл мэндийн асуудал/, сургалтын төлбөр, нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн асуудлыг илэрхийлж байв. Тухайлбал, бар, караоке, кафе зэргээр олонх нь үйлчлүүлдэг, аливаа өвчлөл, гэр бүл төлөвлөлт зэрэг тулгарсан олон асуудал байдгийг тэмдэглэн хэлэхийн зэрэгцээ үүнээс гарах арга замаа тодорхойлсон юм. Үүний хажуугаар оюутны үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцлоод байлаа.

Оюутнууд энэ өдрөө тохиолдуулан БШУЯ-наас дараах асуултад хариулт өгч, шийдвэр гаргахыг хүссэн байна.

-Хот хөдөөд байрлах төрийн болон хувийн өмчийн сургуулийг үл хамааран сургуулийн орчин, дотуур байранд хэзээ хөдөлгөөнт интернетэд холбогдох вэ?

-Оюутны цайны газар, үйлчилгээний төвийг сонгон шалгаруулахдаа үйлчилгээний соёл, чанартай эрүүл хүнс, боломжийн үнэ, тохилог орчин бүрдүүлэхдээ хэзээнээс эхлэн оюутны дуу хоолойг сонсох вэ?

-Боловсролыг үнэлж буй үндэсний тэтгэлэгт хөтөлбөр, ажил олгогчдын ажлын байр шалгаруулах журмыг нэг мөр болгох зорилгоор мэргэжлийн чиглэлийн хөндлөнгийн шалгалтыг хэзээ тогтмол хийж, олон нийтэд ил тод зарлах вэ?

-Сургалтын төлбөрийн өсөлт, зарцуулалт оюутнуудад хэзээ ил тод болох вэ?

-Хэдэн ч жил сураад үр дүнгээ өгөхгүй байгаа Англи хэлний боловсролын системийг хэдхэн хоногийн сургалтын төвийн чанараас илүү үр дүнтэй аргачлал, тогтолцоогоор хэзээ солих вэ?

-Хичээлээс гадуурх оюутныг хөгжүүлэх болон сайн дурын оролцоог хэзээ үнэлдэг болох вэ?

-Мэргэжлийн ур чадвараа ахиулах нөхцөл хэзээ бүрдэх вэ?

-Оюутны гэх тодотголтой газарт хяналт тавьж, эрх ашгаа хамгаалах, чөлөөт цагаараа ном уншиж, интернетэд холбогдож, чөлөөт арга хэмжээ зохион байгуулах боломжийг хэзээ олгох вэ? гэх найман асуултад хариулт авахыг хүсээд байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.16) 2025 оны 07 сарын 04

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top