УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Сэрээнэндорж томилогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 06

 

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өчигдөр болжээ. Хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн  тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё. Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн  яамны Гадаад өр, эдийн засгийн хамтын ажиллагааны  бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замын холбооны тэргүүн  Г.Вандандагва, Оросын талаас УБТЗ-ын ерөнхий хорооны дарга, Оросын төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч  В.Н Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С. Цыденов, Оросын төмөр замын Монгол дахь  төлөөлөгч В.В. Морозов нар оролцсон байна.

Тус хурлаар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус газрын ерөнхий инженер хийж байсан Д.Сэрээнэндорж томилогджээ. Гэхдээ тэрбээр УБТЗ-ын  даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top