Сэлбийн гүүрний нэг тал ирэх долоо хоногт ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 06

 

Зуун айл орчмын Сэлбийн гүүрийг шинэчлэх ажил өнгөрөгч долдугаар сарын 15-нд эхэлсэн билээ. Нэг тал нь  өнгөрсөн сарын долооны өдөр ашиглалтад орох байсан ч өнөөдрийг хүртэл нээгдээгүй байгаа.  Тэгвэл тус гүүрний нэг талын засварын ажил  энэ сарын 12-нд дуусаж, хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Үүний дараагаар  Сэлбийн гүүрний нөгөө талыг засварлах гэнэ.

Засварын ажлын хүрээнд хуучин гүүрийг нурааж, тулгуур дамнуургыг бүтнээр нь сольж байгаа аж. Ингэснээр гүүр 57 м урт, 11 метрийн өргөнтэй болох ба машинууд гурван эгнээгээр зорчих юм. Өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр Мотор сервис компани хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна. Сэлбийн хос гүүрийг  арванхоёрдугаар сарын 25 гэхэд бүхэлд нь шинэчилж дуусах төлөвлөгөөтэй ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top