Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт тушаал гаргаж, хэд хэдэн газрын дарга нар өөрчлөгдсөн байна. Тодруулбал, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэчулууныг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргаар, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаярыг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн хурандаа Л.Батбаярыг Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргаар томилжээ. Мөн цагдаагийн дэд хурандаа Г.Эрхэмбаярыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Б.Даваазулыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжавыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргаар тус тус томилсон байна.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
Цагдаагийн албан хаагчидынхаа цалин хөлсийг нэмэх тэдний эрүүл мэндийн асуудлын талаар орон нутгийн цагдаагийн албан хаагчдыгаа эмчилгээ сувилгаанд явуулах арга зам бодмоор байна.