Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар батламжилсны дагуу тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авч, тамга тэмдгээ гардсан байна. Өмнөх Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэр гаргасны дараа МАН-ын гишүүн Т.Аюурсайханыг 09 дүгээр сарын 18-нд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хурлаар Засаг даргад өргөн мэдүүлсэн билээ. Гэвч Засаг даргын асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрээд байсан юм. Ямартай ч хэсэг хугацааны турш эзэнгүй байсан Чингэлтэй дүүрэг шинэ Засаг даргатай боллоо.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )