Улаанбаатарт хур тунадастай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

2012 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсч 1-6 градус, Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top