Зургаан хувийн зээлийг түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10


“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдэд нэгдсэн журмаар Төрийн банкнаас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байсан билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн Төрийн банк иргэдийн зээлийн хүсэлт бүхий материалыг хүлээн авахаа түр зогсоосон байна. Тус хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэр Хөгжлийн банк Төрийн банкинд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн  аж. Гэрээний дагуу дахин 20 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх учиртай юм байна. Гэвч энэ мөнгө хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа тул зургаан хувийн зээл авах хүсэлтэй иргэдийн материалыг хүлээж авахаа түр зогсоосон бололтой. Орон сууц, санхүүжилтийн корпорацид 3664 иргэн хүсэлтээ ирүүлсэнээс 850 гаруй хүний  35 орчим тэрбум төгрөгийн зээлийг шийджээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top