“Гоолингоо” дуулалт жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг өнөөдөр нээлтээ хийж тайзнаа амилах нээ. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажиллажээ.

 Жүжгийн гол дүрүүдэд: дуучин МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг, уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул, уртын дуучин Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.

Жүжгийн хяналтын зөвлөлөөр АЖ Б.Мөнхдорж, УДЭТ найруулагч МУУГЗ Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга МУУГЗ Ч.Ганхуяг, МУСГЗ О.Соёлт нар ажиллаж байгаа гэнэ.

 “Гоолингоо” дуулалт жүжиг 2012 оны 10-р сарын 10-14 өдрүүдэд 19:00 цагаас буюу өнөөдрөөс эхлэн 5 хоног тоглогдох юм байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top