Олон улсын соёл яруу найргийн академийн тэргүүн, соёлын гавъяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн ” романы нээлт өнөөдөр “Интерном"-ын их дэлгүүрт боллоо. Нээлтийн салхийг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Үлэмжийн чанар” дуугаараа хагалж ном тамгалах ёслол үйлдсэн нь хуран цугласан найрагчдад улам сонирхолтой санагдаж байв.

Говийн Догшин ноён хутаг Данзан Равжаагийн тухай өгүүлсэн энэхүү “Гэгээнтэн” роман өнгөрсөн зургадугаар сард хэвлэлтээс гараад өнөөдөр нээлтээ хийж байгаа нь энэ. Зохиогч номоо бүтээхдээ асар их судалгаа, хугацаа, эх сурвалж, хутагтын намтартай танилцахаас гадна төрсөн нутагтай нь ч биеэр танилцжээ. Ном тамаглах ёслолд МЗЭ-ийн хорооны захирал “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, “Болор цом”-ын шагналт яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Равжаа судлаач доктор Л.Шартолгой, МУБИС-ийн багш, доктор С.Хөвсгөл, “Түгээмэл” дээд сургуулийн захирал, яруу найрагч, судлаач Ү.Хүрэлбаатар, доктор, профессор Л.Дашням тэргүүтнүүд хүрэлцэн ирсэн байв. Ном худалдан авсан хүн бүрт тамга дарж өгснөөс гадна, гэргээ ч бэлэглэж юм. Ингэснээр дардас хавчуулсан анхы ном жигүүрээ дэлгэж уншигчдын хүртээл боллоо.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )