Компанийн тухай хуулийн заалтууд үндсэн хууль зөрчөөгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.11, 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.7, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.10 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас Компанийн тухай хуулийн дээр дурдсан заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн үзэв.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top