Оддын блиц: Ш.Чимэдцэеэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

“Оддын блиц” булангийн энэ удаагийн зочноор уртын дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг урилаа.  Түүний блиц асуултанд хэрхэн хариулсныг сонирхоно уу.

1. Таны бахархал: Монгол нутгаараа бахархдаг

2. Амрах дуртай газар:  Номын өргөө/гэртээ/

3. Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: Үгээр биш сэтгэлдээ гялайдаг

4. Хэлэх дуртай үг:  “Сайн явах санааных”, “Сайхан төрөх заяаных”, “Муу амьд явахаар сайн үх”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ”

5.Царайны тал дээр:  Бүтэн бор бүсгүй гэж боддог

6.Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Миний аз жаргал дуунд байдаг

7.Салахыг  хичээдэг  муу  зуршил :  Өөртөө зориулах чухал асуудлаа хойш тавьдаг
8. Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Хүүхдүүд минь

9. Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Дуу аялах 

10. Амьдралдаа мөрддөг зарчим: Хэлсэндээ хүрэх

11. Уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж:  Сормуусаа их хөдөлгөдөг гэсэн

12. Худалдаж авах дуртай зүйл: Ном

13.Өөрийг тань чимдэг зүйл: Дуу л чимдэг

14.Хоч: Үсэн нүдэн

15.Хамгийн сүүлд авсан бэлэг: Сарнаас авсан бэлэг/шүлэг/

16.Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Чихийг нь хардаг

17. Дургүй хүн: Худалч хүн

18.Кайф авдаг зүйл: Ном унших, хуучин зураг үзэх, дуу дуулах

19. Яг одоо таны хэтэвчинд хэдэн төгрөг байна вэ: Өөрийн хэрэгцээнийх байнаа

20. Нууц авьяас: Юм оёдог

21. Дэлхийн оддын хэнтэй нь болзохыг хүсдэг вэ: Миний багш Н.Норов, Ж.Дорждагва

22.Биеийн жин, өндөр: Жин 70 орчим, өндөр 160 орчим



 





Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top