Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

10.00 цагаас Үндэсний музейд туульчдын анхдугаар уралдааны нээлт болно.

13.00 цагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудлаар Төрийн ордны ”Г” танхимд мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Дэлхийн охидын өдрийг тохиолдуулан Монголын үе үеийн миссүүд 57 дугаар сургуулийн охидтой уулзаж хамтдаа нэг өдрийг өнгөрүүлнэ.

08.30 цагтаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, 09.30 цагаас СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаатай холбогдуулан “Даатгуулагч таныг сонсъё” сэдэвт эрүүл мэндийн даатгалын долоо хоногийн аяны нээлт болно.

14.00 цагаас Дүүргийн төсвийг иргэдэд ил тод нээлттэй болгохоор Баянзүрх дүүрэг ”Шилэн түрийвч” аяныг эхлүүлжээ. Энэ хүрээнд өнөөдөр төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн ЗДТГ-т зохион байгуулна.

14.00 цагаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай шүүс үйлдвэрлэгчидтэй уулзалт хийнэ.

13.00 цагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг оффисийн барилга болгох болсон тухай асуудлаар мэдээлэл өгнө.

12.00 цагаас "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх" олон улсын хуралд зориулан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар мэдээлэл хийнэ. Хурал Блю Скай зочид буудлын Даймонд танхимд болох аж.

"Монгол ньюс" мэдээллийн төвд:

11.00 цагт Засгийн газар Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Харин “Өнөөдөр” сонин болон Монголын байгаль орчны төрийн бус байгууллагууд нэгдэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ. Энэ тухай мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт АН-д шинэ жигүүр байгуулагдсантай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

13.00  цагт “Эв санаа нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Эрдэнэс Тавантолгойгоо аваръя “ сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top