Манай улс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглээд гурван жил болж буй. Энэ өдрийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон бөгөөд энэ удаа ирэх бямба гарагт мод тарих өдөр тохиож байна.
Мод тарих өдрийг анх 1900-аад оны үед АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 32 оронд хэрэгжээд байна. Монгол улсын хувьд өмнө нь жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан бол одоо зөвхөн улсын төсвөөс хөрөнгө гаргаж жилдээ хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн тоог Ойн газраас гаргажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )