Энэ сарын 13-ны өдөр ирэх бямба гаригт Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн шүүх, Баянзүрх дүүргийн шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэн хамтран “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг сурталчлан таниулах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр эвлэрүүлэн зуучлагч, хуульч, өмгөөлөгч нар мэдээлэл хийхээс гадна эвлэрүүлэн зуучлах тогтолцооны талаар иргэдэд анхан шатны ойлголт өгч, уг ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлсэн иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгөх юм байна.
Өдөрлөгт МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Японы элчин сайдын дэд тэргүүн Хаяаши Шиничиро, Япон улсын Чуюкогийн Их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням болон өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч нар оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )