Зарим компаниуд шатахууныхаа үнийг буурууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод хандан зохиомлоор өсгөсөн шатахууны үнийг бууруулах талаар шаардлага хүргүүлсний үр дүнд зарим аж ахуйн нэгж, компаниуд бензин шатахууныхаа үнийг таван төгрөгөөр бууруулжээ. Өнөөдрийн байдлаар "Жаст ойл" ХХК нь шатахууныхаа үнийг бусад компаниудаас түрүүлэн буулгаж байгаа ба энэ тухайгаа ШӨХТГ-т бичгээр хүргэжээ. Хэдийгээр үнээ бууруулж байгаа нь сайшаалтай боловч энэ нь төдийлөн сайн хямдарсангүй гэж иргэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top