Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

11.00 цагаас ”Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн сургалт” төслийн нээлт ”Корпорэйт” зочид буудалд болно.

11.00 цагаас Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын 2012 оны гуравдугаар улирлын Статистик мэдээлэл танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

10.00 цагаас ”Хот суурин газрын ус хангамж ариун цэврийг сайжруулахад төрөөс баримтлах бодлого”-ын талаар БХБЯ-наас ”Рамада” зочид буудалд мэдээлэл хийнэ.

11.00 цагаас ”Дэлхийн гар угаах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Сэргээн засалтын үндэсний төвд болно.

09.00 цагаас “Монголын дүрс оношлогооны үндэсний чуулган”  Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийнэ. Тус чуулганд гадаад, дотоодын эрдэмтэн докторууд болон орон нутгаас эмч, мэргэжилтнүүд ирж оролцоно.

09.30 цагаас “Хавдрын эсрэг үндэсний аян – 2012”-ын тайлан танилцуулах арга хэмжээ, “Хорт хавдрын оношлогоо, эмчилгээний стандарт” сэдэвт сургалтын нээлт ажиллагаа ХСҮТ-ийн НЭМ-ийн мэдээллийн төвд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top