Сэлбийн гүүрийг засаж, шинэчлэх ажил өнгөрсөн долдугаар сарын 16-нд эхэлж, баруунаас зүүн чиглэл дэх урсгалын автозамыг хаагаад байсан. Тус гүүрийг өнгөрсөн есдүгээр сарын 7-нд ашиглалтад оруулах байсан ч дулаан, цахилгааны шугам, өнгөрсөн зуны бороо зэрэг хүчин зүйлээс болж нээгдээгүй юм. Харин өнөөдөр тус гүүрний нэг талын засварын ажлыг дуусгаж, хүлээлгэж өгөхөөр болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )