Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Алтан ураг” бүжгэн жүжиг өнөөдөр, маргааш тайзнаа тавигдах гэж байна. Тус бүжгэн жүжиг анх 1996 онд нээлтээ хийж, 2000 оноос хойш дахин тоглогдоогүй юм.
Чингис хааны түүхээс сэдэвлэсэн энэхүү бүжгэн жүжигт Тэмүүжин анд, Жамуха эцэг, Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэг буцаан авч улмаар их Монгол улсаа байгуулсан зэргийг бүжгийн хэлээр харуулах ажээ. Жүжгийн гол дүр болох Тэмүүжинд бүжиг дэглээч Х.Хашхүү, Жамухад СТА А.Даваахүү, Бөртэд Н.Мөрөн, Тоорил хаанд Д.Эрхбилгүүн, Хуагчин хатанд МУГЖ Ш.Одонтуяа нар тоглож буй. Харин найруулан дэглэгчээр Төрийн соёрхолт, УГЗ, С.Сүхбаатар ажилласан байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )