Есдүгээр сард 55856 хүүхэд мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Өнөөдөр Үндэсний статистикийн хороо өнгөрсөн есдүгээр сарын төрөлт, эндэгдлийн талаарх статистик мэдээг танилцууллаа.

Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 55611 эх амаржиж өмнөх оны мөн үеийнхээс 3338 эхээр буюу 6,4 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс 55856 амьд хүүхэд мэндэлж, хүүхдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,5 хувиар нэмэгджээ. Харин нялхсын эндэгдэл 844 гарч өмнөх оны мөн үеийнхээс 14 хүүхдээр буюу 1,6 хувиар буурсан бол 1-5 хүртэлх насандаа 185 хүүхэд эндэж өмнөх оны мөн үеийнхээс гурван хүүхдээр буюу 1,6 хувиар буурсан байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top