Ажилгүй иргэдийн тоо нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Улсын хэмжээнд есдүгээр сарын эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 44 мянга байсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс ажилгүйчүүдийн тоо 3 мянга орчим хүнээр буюу 8,3 хувиар өссөн гэсэн үг юм.  Харин нийгмийн даатгалын шимтгэл 658 мянган хүн төлсөн байна. Үүний 442 мянга нь буюу 67,3 хувь нь аж ахуйн нэгж байгууллагаас, 215 мянга нь буюу 32,7 хувь нь төсөвт байгууллагаас төлөгдсөн аж. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сараас шимтгэл төлөгч, даатгуулагчийн тоо 77,2 мянга болж 13,3 хувиар өссөнийг илэрхийлж байгаа юм.  Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгал төлөгч, даатгуулагч 68 мянга, төсөвт байгууллагынх  найман мянга болж нэмэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулвал аж ахуйн нэгж байгууллагын даатгуулагч, төлөгч 18,4 хувиар, төсөвт байгууллагынх 8,5 хувиар тус тус нэмэгдээд байгааг илэрхийлж буй. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэрт өнгөрсөн сард 60 мянган хүн хамрагдсан гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top