Өнгөрсөн сард нийт 16160 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1630 хэргээр буюу 11,2 хувиар өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1135, хүний амь, эрүүл мэндийн 234, байгаль хамгаалах журмын эсрэг 132, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын 124 гарч өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд голлон нөлөөлсөн гэлээ. Гэмт хэргийн улмаас 6258 хүн гэмтэж, 751 хүн нас баржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 351 буюу 5.9 хувиар, нас барсан 148 хүнээр буюу 16,5 хувиар буурчээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )