Цахим үнэмлэх тараагдах ажил ид өрнөж байна.
Өнгөрсөн сарын 29-ний байдлаар 1131226 иргэний цахим үнэмлэхийг олгосон нь улсын хэмжээнд 69.5 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар нийт 1628372 иргэний иргэний цахим үнэмлэхийг хэвлэсэн нь улсын хэмжээнд 91.5 хувьтай байна. Дүн мэдээнээс үзэхэд, Ховд 93.7, Өмнөговь 89.4, Дорноговь 88.7, Дорнод 88.7, Увс 87.7, Завхан 85.7, Сүхбаатар 88.4, Говьсүмбэр 83.8, Хэнтий 82.0 зэрэг аймгуудад иргэний цахим үнэмлэхийн түгээлт 80-аас дээш хувьтай байгаа аж. Харин нийслэлийн дүүргүүдээс Баянгол 80.5, Сонгинохайрхан 79.9, Сүхбаатар дүүрэг 72.0 хувьтай байгаа юм. Иргэний цахим үнэмлэхээ энэ ондоо багтааж авбал үнэгүй, 2013 оноос бол 15 000 төгрөгөөр авах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )