Хоёр шатахуун түгээх станцыг буулгана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
 Шалгалтыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, Үнэлгээний хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар болон Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс өнгөрсөн есдүгээр сарын 24-нөөс энэ сарын сарын 4-ний хооронд хамтран хийсэн байна.
 Шалгалтад Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 181 шатахуун түгээх станцын 51-ийг хамруулжээ. Үүнээс 22 ШТС нь тухайн барилга байгууламжаа байнгын ашиглалтад хүлээлгэж өгөлгүй хууль бусаар 1-11 жилийн хугацаанд ашиглан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоогоод байгаа юм. Мөн “Сод Монгол” ХХК-ийн хоёр ШТС-ыг нураах, татан буулгах шийдвэр гаргасан байна. Учир нь тус ШТС-ууд иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байсан гэв.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top