В.И.Лениний хөшөөг маргааш буулгана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

Нийслэл дэх Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд 58 жилийн туршид байрлаж байгаа В.И.Лениний хөшөөг маргааш буулгахаар болжээ. Зөвлөлтийн бэлгэдэл болсон уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдахаар болсон юм. Шийдвэр ёсоор маргааш 12.30 цагаас буулгана. Хөшөөг дуудлага худалдаагаар 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах бөгөөд одоогоор хоёр компани саналаа ирүүлээд байгаа юм байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.
Харин хөшөө байсан газарт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг зарим албаны хүмүүс гаргасан бол 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох санал ч бий гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top