Сайхан хооллоорой: Шалз чанасан гахайн махтай кимчи

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15
Шалз чанасан гахайн махтай кимчи (Солонгос хоол)
Орц:
1. Кимчи - 300 г
2. Гахайн мах - 300 г (хавтгай дөрвөлжин хэрчинэ)
3. Ус - 1,5 литр
4. Гучүгару -  1 том ц/х
5. Гучүжан - 2-3 ц/х
6. Сармис - 4 хумс (бяцална)
7. Ногоон сонгино - 1 ш (жижиглэн хэрчинэ)
8. Давс - бага зэрэг
9. Хар перец - бага зэрэг


  1. Гахайн махаа савны ёроолд тарааж тавих ба кимчигээ бүхлээр нь савны гол хэсэгт махны дээр тавина.
  2. Дээрээс нь бэлдсэн ус, гучиүгару, гучүжан, сармис, ногоон сонгиноо хийж хүчтэй галаар буцалгана.
  3. Буцалж эхлэхэд хар перец, давс 2-оо хийж галын хүчийг багасган зөөлөн гал дээр 1 цаг орчим буцалгана.
  4. 1 цагийн дараа кимчи болсон байх ба галаа унтраан, кимчигээ идэхэд тохиромжтой хэмжээгээр хэрчиж махтайгаа цуг таваглан идэхэд бэлтгэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top