Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн Д.Ганбаатарыг шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.00 цагаас насанд хүрээгүй хүүхэд давтан хүчиндсэн Д.Ганбаатарыг шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4, 126.3-т зааснаар буруутган шүүх юм. 126.2.3-т давтан, 126.2.4-т насанд хүрээгүй хүнийг, 126.3-т хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Хуралд шүүгчэээр Ү.Түмэнжарга, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Н.Болорцэцэг, Н.Ариунтариа, М.Алтанцэцэг, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгчөөр Д.Анужин, Н.Оюун-Эрдэнэ, Ж.Нансалмаа, Г.Жавзандулам нар оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top