Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

09.00 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд, УИХ-д Монгол ардын намаас сонгогдсон гишүүд “Б” танхимд хуралдана.

11.00 цагаас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 6 давхрын хурлын танхимд дэлхийн хүнсний өдрийг Монгол улс зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Орон нутгийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцоо” сэдвээр намын гишүүд дэмжигчид мэдээлэл хийнэ.

10.00 цагаас Халагдаж байгаа цэргүүдийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ ХУД-ийн Соёлын ордны өмнөх талбайд болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 15-17-ны өдрүүдэд Иргэний танхимд хуралдана. Эхний хуралдаан одоо эхэлж байна.

-Одоо иргэний танхимд Төлбөрийн тэнцэл, Валютын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан эхэллээ. Хурал 12 цаг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top