Сараагийн аялал эхлэх нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

“Аргагүй Монгол аялгуу” цомгоо өнгөрсөн жил хэвлүүлж рок попчдын луухгаруудаасаа бараг анхлан Монгол “Бөхийн өргөө”-нд тоглосноос хойш хэсэг завсарласан гавьяат жүжигчин Б.Сарантуяа аялан тоглолтын бэлтгэлдээ оржээ.  

Түүний тоглолт АНУ-д болно. Энэхүү тоглолтоо жилийн өмнө төлөвлөж байсан тул ийн эхлүүлэхээр зэхлээ. Тус тоглолтдоо тэрбээр хуучны сэтгэл сэргээсэн уран бүтээлээсээ гадна шинэ дуугаараа дээрх улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа хүргэх гэнэ. Тоглолтын хуваарийг тодруулбал энэ сарын 26-нд Лос-Анжелес, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон, 29-нд Чикагод тоглох юм байна.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top