2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассемблей “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. “Дэлхийн гар угаах өдөр”-өөр гараа савандаж угаахыг хөхиүлэн дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах, энэ үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдсэн компанит ажлыг зохион явуулдаг тэмдэглэлт өдөр юм.
Энэ жилийн Дэлхийн гар угаах өдөр ”Олон олон хүүхдэд таван насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” уриан дор болж байгаа бөгөөд 100 гаруй оронд, 200 сая хүн, нэг сая сургууль дээр энэ өдрийг тэмдэглэх юм. Энэ ажлын хүрээнд бүх сургууль, цэцэрлэгийн үүдэнд дэлхийн гар угаах өдрийн сурталчилгааг байршуулсан байлаа.
Жил бүр 3,5 саяас хол давсан хүүхэд 5 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж чадалгүй амь насаа алдаж байгаа бөгөөд тэдний эндэгдлийн шалтгаан нь амьсгалын замын ба гэдэсний халдварт өвчин болж байна. Гараа савандаж угааж хэвшсэнээр уушигны хатгааг 45 хувь, суулгалт өвчнийг 50 хувь бууруулах боломжтой. Мөн сүүлийн үеийн судалгаагаар гар угаахыг сурталчлах нь хүүхдийн өсөлт, хөгжилтөнд сайтар нөлөө үзүүлж байгааг харуулжээ. Тиймээс гараа тогтмол угаахыг НҮБ болон эрүүл мэндийн газрууд сэрэмжлүүлж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )