БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт энэ оны эхний найман сарын ажлын тайлангаа гаргажээ. Боомтын мэдээнээс үзвэл 2012 оны эхний найман сард Эрээн хотын хилээр орж гарсан нийт хүний тоо 1,4 саяд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэсээ 7,48 хувиар нэмэгджээ.
Монгол Улсын талаас Эрээний хил рүү нэвтэрсэн зорчигчийн тоо 697,2 мянга болсон нь өнгөрсөн жилийн мөн үеэсээ 7,19 хувиар өссөн дүн юм. Харин хилээр буцаж гарсан хүний тоо 709,6 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 7,78 хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )