Оддын блиц: Гитарчин Өөжгийгийн эхнэр бүжигчин Т.Ариунжаргал

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

“Оддын блиц” буландаа Үндэсний дуу бүжгийн эрмийн чуулгын бүжигчин Т.Ариунжаргал буюу Аржалаг урилаа. Түүнийг гитарчин Д.Өлзий-Оршихын эхнэр гэдгийг уншигч та мэдэх биз ээ.  

  1. Таны бахархал: Эх орон
  2. Амрах дуртай газар: Хөдөө аялах. Онцолбол Хөвсгөл далай 
  3. Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: Үгээр 
  4. Хэлэх дургүй үг: Чаднаа би чадна шүү дээ
  5. Царайны тал дээр: Нэг их гологдохгүй л болов уу
  6. Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Сэтгэл хангалуун тайван амьдрал
  7. Салахыг  хичээдэг  муу  зуршил: Удаан хөдөлгөөн, нойр
  8. Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Мэргэжил, охин
  9. Дахин дахин унших дуртай зохиол: "Дөлгөөн дон", Б.Шүүдэрцэцэгийн зохиолууд
  10. Амьдралдаа мөрддөг зарчим: Чаддаггүйгээ чадаж, үргэлж урагшаа тэмүүлэх
  11. Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Ганцаараа байхыг хичээдэг
  12. Уурлахаараа нүүрэн дээр тань тодордог шинж: Хөмсгөө зангидаж дуугаа хураадаг
  13. Хүлээж авах дуртай бэлэг: Сэтгэлээсээ л өгч байвал хамаагүй
  14. Өөрийг тань чимдэг зүйл: Үс, үргэлж инээж явдаг царай
  15. Хоч: Байхгүй
  16. Хамгийн сүүлд авсан бэлэг: Гэр бүлийнхээ хүнээс авсан машин
  17. Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Мэдлэг, хүмүүжил
  18. Кайф авдаг зүйл: Амьд хөгжим 
  19. Яг одоо таны хэтэвчинд хэдэн төгрөг байна вэ: 130 мянга
  20. Биеийн жин, өндөр: 168 см, 57 кг

Цаг гаргаж хариулсан танд баярлалаа. Урлагийн өндөр амжилт хүсье.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top